Б.Жавхлан: Төрөөс эхний ээлжид мах, шатахуун, гурилын үнэд зохицуулалт хийхээр боллоо

Л.Бямбажав
2022/04/04

Сангийн сайд Б.Жавхлан  МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар  өнөөдөр /2022.04.04/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газар өдөр тутмын амьдралд нөлөөлдөг  гол нэрйин бараа бүтээгдэхүүн болох  шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах тал дээр хуулийн зохицуулалт хийхээр Засгийн газар хэлэлцсэн. Энэхүү үнийн хөөрөгдөл бол эрэлтээс шалтгаалж, зөвхөн нийлүүлэлтээр зохицуулагддаг нөлөөлөл биш. Геополитикийн асуудалтай холбоотой энэ хуулийг боловсруулсан. Бид үүсч буй шокуудад маш сайн анализ хийх ёстой. Нэгдүгээрт, бид нийлүүлэлтийн "шок"-нд орж болохгүй. Импортлогчдын хувьд татан авах хөрөнгө мөнгө дээр асуудал үүсч байна. Мөн махны үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийг хэвийн байлгахад анхаарна. 

Долдугаар сарын 1-нийг хүртэл нөөцийн махыг одоо байгаа үнээр барих: Мөн гурил, будаа зэрэг байна. Энэ жилийн тариалалтаас эхлээд өнгөрсөн жилийн нөөцөлсөн тариа, будааг хэрхэн хуваарилах, хүргэх зэрэг дээр анхаарна. 

Монгол Улсад зөвхөн үнийн хөөрөгдөл үүсээгүй. Тиймээс бүх зүйл дээр хяналт тавих боломжгүй. Мах, шатахуун, гурил дээр төрөөс эхний ээлжид зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг УИХ дээр ард түмэнд ил тод, нээлттэй ярина" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18