АН-ын даргын сонгуулийн санал хураалт хоёр нэр дэвшигчийн нэртэйгээр хэвийн явагдаж байна

Л.Бямбажав
2022/04/03

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны  өдрийн 9:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар эхэллээ. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах юм.

АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөж нэр дэвшигчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сонгуулийн сурталчилгаагаа Монгол орноо нар зөв тойрон хийж сурталчилгаагаа дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 24 цагаар албан ёсоор дуусгасан. 

Гэвч сонгуулийн сурталчилгаа дуусмагч нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татахаа мэдэгдсэн ч түүний энэхүү шийдвэр нь хэтэрхий оройтсон болохыг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн. 

Тодруулбал,  нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өгсөн өргөдөл, гэрээ, АН-ын дотоод сонгуулийн журамд заасан тогтоогдсон хугацаанд нэрээ татахыг заасан байдаг. Тогтоогдсон хугацаа гэдэг нь саналын хуудаст нэр хэвлэхээс өмнө буюу хэвлэгдэх хүртэлх хугацааг заасан байдаг. Тиймээс одоо сонгуулийн процесс дундаас Ж.Батсуурийн нэрийг хасч, санал хураалт явуулах бололцоогүй тул товлосон хугацаанд АН-ын даргын сунгааны санал хураалт хэвийн явагдах болно" гэсэн юм. 

Тиймээс санал хураалт өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт явагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18