Н.Тэмүүлэн: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй

М.Төгөлдөр
2022/04/01

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.

-Улсын Их Хурлаас зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс яагаад одоог хүртэл мэдүүлэг аваагүй вэ гэх асуултууд явсан. Ер нь яагаад дуудаж мэдүүлэг аваагүй вэ?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагч,  хохирогч, гэрчээс мэдүүлэг авдаг. Мэдүүлэг нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг хэдий ч уг мэдүүлэг нь бусад  нотлох баримтуудаар үнэн зөв нь нотлогдож, тогтоогдож байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлмэгц оролцогч нэг бүрээс заавал мэдүүлэг авах ёстой байдаггүй л дээ. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй.

Харин хэрэгт ач холбогдолтой нотлох баримт буюу жишээ нь авлига, албан тушаалын хэрэг дээр ярихад санхүүгийн баримт, албан бичиг, гарын үсэг бүхий бусад баримтууд, файл зэргийг устгаж үгүй болохоос нь өмнө мөрдөгч илрүүлж, цуглуулж, бэхжүүлж авах, шинжээч, мэргэжилтний дүгнэлт гаргуулах зэрэг нь хэргийн болсон байдлыг бүрэн бодитой тогтооход чухал ач холбогдолтой байдаг.

Үүний дараагаар хэнийг, хэдийд, хаана, юуг тодруулж байцаалт, мэдүүлэг авах зэрэг нь өөрөө мөрдөгчийн болон түүнд хяналт тавьж буй прокурорын мөрдөн шалгах ажиллагааны тактикийн асуудал, энэхүү мөрдөн байцаалтын тактик нь мөрдөн байцаалтын нууцлалдаа хамаардаг. Мөн хэнийг ямар хэрэг дээр гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн алинаар нь мэдүүлэг авсан нь ч мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг. Энэ мэдээлэл ил байх нь тухайн хэрэгт оролцогчдын аюулгүй байдалд заналхийлэх учраас өгөх мэдүүлэгт нь гаднын хууль бус нөлөөлөл орж болзошгүй байдал бий болох эрсдэлтэй байдаг.

Ер нь бол байцаалтад хэт шүтэх бус нотлох баримтуудыг илрүүлж, цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг шуурхай цаг алдалгүй хийх, түүндээ тулгуурлан зохих мэдүүлгийг авах явдал мөрдөн шалгах ажиллагаанд чухал байдаг. Бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг аваад байх нь гол асуудал биш энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Харин хэзээ вэ гэдэг нь мөрдөн байцаалтын тактикийн нэг хэсэг байдаг гэдгийг хэлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18