Зариг.мн сайт таван жилийн хугацаанд ёс зүйн хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулан ажилалаа

М.Төгөлдөр
2022/04/01

Видео мэдээллийн “Зариг” сайтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Таван жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр www.zarig.mn сайт үзэгч, уншигчдад мэдээллээ түгээж эхэлж байв. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон, редакцийнхаа хүчээр онлайн мэдээллийн орчинд хамгийн шуурхай ажиллаж, үйл явдлын мэдээллийг өдөрт нь, цаг тухайд нь шууд, эвлүүлэггүй лайваар дамжуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн шинэ хэлбэр байсан төдийгүй энэ салбарт хийсэн “хувьсгал” байсан юм.

 Тухайн үед Монголын цахим мэдээллийн хэрэгслүүд лайв буюу шууд дамжуулалтыг төдийлөн хийдэггүй байсан бол өнөөдөр мэдээллийн хэрэгсэл болгон газар дээрээс нь шуурхай лайваар хүргэдэг болсон нь “Зариг” сайтаас эхлэлтэй.

“Зариг” сайт өдгөө “Төсвийг мөшгөе”, “Заригийн дугтуй”, “Шууд асууя”, “10 асуулт”, “Та завтай юу”  гэсэн төрөлжсөн булангуудаас гадна өдөр тутмын улс төр, эдийн засаг, нийслэл, дэлхий, спорт,  орон нутгийн мэдээллийг дагнан хүргэдэг редакцийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг болон өргөжөөд байна.

Бид өнгөрсөн таван жилд УИХ-ын чуулганыг 1560 цаг, Засгийн газрын мэдээллийг 260 цаг,  иргэдэд тулгамдсан асуудлаар 5460 цаг тасралтгүй шууд дамжуулан үзүүлсэн байна.

Өнөөдөр манай сайтад хоногт дунджаар 300 мянган хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авдаг бол  Заригийн пэйж хуудсаар нийт  870 мянга иргэн тогтмол цаг үеийн мэдээллийг шууд, шуурхай хүлээн авдаг.

 Бид өдөрт дунджаар 1 сая хүнд хүрч, мэдээ мэдээлэлийг шууд болон шуурхай, тэнцвэртэй, олон талын байр сууринаас хүргэдэг хамгийн өндөр хандалттай мэдээллийн сайт болжээ.   

Zarig.mn нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 онд нийтийн эрх ашгийн төлөө “Заригийн дугтуй” медиа төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Тавхан хором хүлээ”  төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид  zarig.mn сайт мэдээ, мэдээллийн агуулга болон сайтын бүтэцийн хувьд илүү өргөжиж, шинэчлэгдэхээр ажиллаж байна.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 6 минутын өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 21 минутын өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 30 минутын өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 16 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 17 цагийн өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... 20 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна 20 цагийн өмнө
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ 21 цагийн өмнө
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна 21 цагийн өмнө
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно 22 цагийн өмнө
Өнөөдөр дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ 22 цагийн өмнө
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив 22 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна гэж үзжээ 23 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 23 цагийн өмнө
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно Өчигдөр
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ Өчигдөр