Шүүх хуралдаанд зайнаас болон цахимаар оролцох боломжтой боллоо

М.Төгөлдөр
2022/04/01

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа. Ингэснээр шүүх хуралдааныг онлайнаар явуулах харилцааг зохицуулах эрхзүйн орчин бүрдлээ.

Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлуулахгүй зэрэг олон давуу талтай юм. Нөгөө талдаа шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын ажиллагааг хөнгөвчилж, танхимын зай багтаамжтай холбоотой гардаг зарим хүндрэлүүд ч эергээр шийдэгдэх боломжтой болж байна.

Энэхүү журам батлагдахаас өмнө дагнасан эрхзүйн зохицуулалт байгаагүй хэдий ч техник, технологийн дэвшил ашиглан Монгол Улсын шүүхүүдэд шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг 2015 оноос үе шаттай зохион байгуулж эхлээд 2021 оны 09 сар хүртэл нийт 35904 шүүх хуралдааныг цахимаар амжилттай зохион байгуулсан туршлага байна.

Үүний 21 мянган хэргийн шүүх хуралдааныг нь КОВИД19-ын тархалт идэвхтэй үе буюу 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх 10 сарын хугацаанд хийжээ. Энэ нь дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт товлон зарласан 72327 хэргийн 29 хувийг нь эзэлж байна. Дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар явуулж шийдвэрлэсэн тус шүүх хуралдаануудад  нийт 39657 хүн гэрээсээ/зайнаас/ буюу цахимаар оролцжээ.

Эдгээр шүүхүүдийн хэргийн шийдвэрлэлтээс үзэхэд шүүх хуралдааны оролцогчийг цахимаар оролцуулах тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай болсон байна. Гэтэл энэ харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйгээс цахимаар зарласан шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх зэрэг сөрөг үр дагаврууд гарах, хуралдаан үр дүнгүй болох эрсдэл үүсэж эхлээд байв.

Иймд шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг анх удаа батлан гаргаж, тус харилцааг зохицуулах нөхцөлийг бүрдүүллээ. Тус журмын хэрэгжилтийг хангахад төдийлөн хүндрэл учрахгүй хэмээн тооцож буй. Тодруулбал нийт шүүхүүдэд цахимаар шүүх хурал явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн нь бэлтгэл болно хэмээн үзэж байгаа аж.

 Товчхон:

                       -   Нэр бүхий 5 шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

                     -  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдох шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдох хүсэлтийг ханган шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 48 минутын өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 1 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 2 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 3 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 3 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 23 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 23 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 23 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 2026/03/28
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 2026/03/28
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 2026/03/28
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27