Zarig.mn видео мэдээллийн сайт өнөөдөр таван нас хүрлээ

Л.Бямбажав
2022/04/01

Видео мэдээллийн “Зариг” сайтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Таван жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр www.zarig.mn сайт үзэгч, уншигчдад мэдээллээ түгээж эхэлж байв. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон, редакцийнхаа хүчээр онлайн мэдээллийн орчинд хамгийн шуурхай ажиллаж, үйл явдлын мэдээллийг өдөрт нь, цаг тухайд нь шууд, эвлүүлэггүй лайваар дамжуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн шинэ хэлбэр байсан төдийгүй энэ салбарт хийсэн “хувьсгал” байсан юм.

 Тухайн үед Монголын цахим мэдээллийн хэрэгслүүд лайв буюу шууд дамжуулалтыг төдийлөн хийдэггүй байсан бол өнөөдөр мэдээллийн хэрэгсэл болгон газар дээрээс нь шуурхай лайваар хүргэдэг болсон нь “Зариг” сайтаас эхлэлтэй.

“Зариг” сайт өдгөө “Төсвийг мөшгөе”, “Заригийн дугтуй”, “Шууд асууя”, “10 асуулт”, “Та завтай юу”  гэсэн төрөлжсөн булангуудаас гадна өдөр тутмын улс төр, эдийн засаг, нийслэл, дэлхий, спорт,  орон нутгийн мэдээллийг дагнан хүргэдэг редакцийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг болон өргөжөөд байна.

Бид өнгөрсөн таван жилд УИХ-ын чуулганыг 1560 цаг, Засгийн газрын мэдээллийг 260 цаг,  иргэдэд тулгамдсан асуудлаар 5460 цаг тасралтгүй шууд дамжуулан үзүүлсэн байна.

Өнөөдөр манай сайтад хоногт дунджаар 300 мянган хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авдаг бол  Заригийн пэйж хуудсаар нийт  870 мянга иргэн тогтмол цаг үеийн мэдээллийг шууд, шуурхай хүлээн авдаг.

 Бид өдөрт дунджаар 1 сая хүнд хүрч, мэдээ мэдээлэлийг шууд болон шуурхай, тэнцвэртэй, олон талын байр сууринаас хүргэдэг хамгийн өндөр хандалттай мэдээллийн сайт болжээ.   

Zarig.mn нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 онд нийтийн эрх ашгийн төлөө “Заригийн дугтуй” медиа төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Тавхан хором хүлээ”  төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид  zarig.mn сайт мэдээ, мэдээллийн агуулга болон сайтын бүтцийн хувьд илүү өргөжиж, шинэчлэгдэхээр ажиллаж байна.

 

 

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18