УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун бүсийн иргэдээ өмөөрөв

Л.Бямбажав
2022/03/31

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.

Энэ үеэр С.Бямбацогт гишүүн алслагдсан баруун бүсийн иргэдээ өмөөрч нэлээд чанга дуугарав.

Тэрбээр "Өнөөдөр ард иргэдийн амьдрал хүнд байна. Орлого багатай зардал өндөртэй болж байгаа. Ялангуяа тэр алслагдсан бүс нутагт, баруун таван аймагт, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтайд  Улаанбаатараас холдох тусмаа зардал нь өндөр, орлого нь бага болдог юм. Нэг литр бензин УБ-т 3000 төгрөг бол тэнд 3500 төгрөг , 2500 төгрөг бол тэнд 3000 төгрөг, 1 кг элсэн чихэр, 1 кг будаа, 1 кг гурил бас 500 төгрөгний илүү үнэтэй байгаа. Эрчим хүч нь бас өндөр үнэтэй.

 Тээврийн зардал өндөр өртөгтэй. Барилгын материал, цемент нь бас 2 дахин илүү үнэтэй. Улаанбаатарт 200 мянган төгрөг бол Ховдод 400 мянган төгрөг. Өнөөдөр Улаанбаатарт тонн цемент 270 мянган төгрөг болсон байна, тэнд 500 мянга болсон байгаа. Орлого багатай, зардал өндөртэй, амьжиргааных нь чанар муу байдаг юмаа. Үүнийг шийдэх нь төр засгийн үүрэг. Үүнийг шийдэх гэж үе үеийн УИХ, ЗГ анхаарч ажиллаж ирсэн. МАН-ын 2016 оны, 2020 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрүүдэд энэ асуудал орсон. МУ-ын Үндсэн хуульд МУ-ын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тэр орчинг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Хүн болгон өссөн төрсөн нутагтаа сайхан амьдрах ёстой. Үүнийг л бүрдүүлэх гэж бид анхаарч байгаа” гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18