Д.Амарбаясгалан: Хөгжлийн банкны асуудалд холбогдсон МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна

Н.Мижидмаа
2022/03/30

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:  Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна.Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон.
Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн. 2022.03.23-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан.Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18