Б.Энхбаяр: "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат таны бизнесийг хэн дээрэмдэж зээл олгосон, эзнээ хэлчих

Н.Мижидмаа
Өчигдөр

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Өнөөдрийн сонсголыг иргэд цөхрөлийн нүдээр харж байгаа. Итгэлийн нүдээр харна гэдэг нь юу л бол, бидний ачаа бол энэ итгэлийг тээж яваа ард иргэд. Энэ их итгэлийг алдсан байх. Бид боломж хулгайлагчдийн тухай ярьж байгаа. Иргэн тус бүрт хоёр сая төгрөг өгөх ёстой ийм том хулгайн талаар ярьж байна. Төрийн тэргүүнээсээ эхлээд сайд, мөрдөх байгууллага, прокурорын, шүүхийн байгууллагын нөхдүүд оролцсон. Үүнд Ерөнхийлөгч нар оролцож хуулийн байгууллагын дээд оргилыг өөрсдөө томилж байгаа учраас тэд үүнийг түүртэлгүй, итгэлтэйгээр хийсэн. Ц.Элбэгдорж Асем виллад өөрөө амьдардаг. Асем вилла нэг нь 4 тэрбумын үнэтэй. Түүнийг Ерөнхийлөгч байхад Асем виллаг хэн ч шалгаагүй. Бас нэг хулгай хийсэн хүн нь одоо эх орноо хөгжүүлнэ гээд тойроод явж байгаа. Эх оронч, ардчилсан хулгайч гэж байхгүй. Хулгайч бол хулгайч. Хулгайчид нэг зүйл дээр нэгддэг. Адилхан зовлон дээр. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр шоронд орохгүйн тулд нэгдэнэ. Үүнд нам харгалздаггүй юм. Би ч өөрөө зовлонг нь үзэж байсан. Эцсийн хариуцлагыг шүүхийн байгууллага тооцно, тиймээс хууль, шүүхийн шинэчлэл хийж байгаа юм. Одоо жинхэнэ холбогдогчдийг зарлаж, хэн авилга авч зээл олгосон, хэн бизнесийг нь дээрэмдэж зээл авсанг ярья. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат таны бизнесийг хэн дээрэмдэж зээл олгосон, эзнээ хэлчих. Эзнийг нь олж нэг удаа өршөөе, УИХ-д өршөөж дэмжье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 1 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 1 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 2 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 2 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 20 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 21 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 22 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 22 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/07/29
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29