Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлын талаар өнөөдөр /2022.03.29/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг болох юм.
Уг хяналтын сонсголд УИХ-ын гишүүд идэвхтэй оролцох нь чухал бөгөөд тэдний хэн нь авлига, хээл хахуулийн эсрэг дуугарах нь уу гэдэг олон нийт анхаарал тавьж буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна