Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны асуудлаар хоосон улстөржиж ял завшуулах биш Түр хороо байгуулах ёстой

Л.Бямбажав
2022/03/28

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлын талаар маргааш /2022.03.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг болох юм. 

Уг хяналтын сонсголд УИХ-ын гишүүд идэвхтэй оролцох нь чухал бөгөөд тэдний хэн нь авлига, хээл хахуулийн эсрэг дуугарах нь  уу гэдэг олон нийт анхаарал тавьж буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг хяналтын сонсголд оролцохоо илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай  "Хоосон улстөржиж хулгайч дээрэмчдийг ял завшуулах биш холбогдох бүх хүмүүс нь оролцоод баримт нотолгоотой, үнэн зөвийг ярьсан сонсгол болоосой. Нэг сонсголоор асуудлыг шийдэхгүй учир УИХ-ын Түр хороо байгуулаад тууштай ажиллаж, сайн нягталсан нь дээр" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

УИХ-аас Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Гэвч гишүүдийн зүгээс Хяналт шалгалтын түр хороог байгуулах саналыг гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор 15 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжээд байгаа юм. Хуулиараа 19 гишүүн дэмжиж байж Түр хороо байгуулагдах учиртай. 

Сануулахад, Хөгжлийн банкны нийт чанаргүй зээл 1.8 их наяд төгрөг байгаагаас өнөөдрийн байдлаар 107 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18