ҮХЦ Д.Ганзоригт холбогдох маргааныг хэрэгсэхгүй болголоо

Л.Бямбажав
2022/03/28

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Б.Төртүвшингийн гаргасан гомдлыг хэлэлцлээ. Тодруулбал,  Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг өөрт нь хаягласан гомдлын хариуг ажлын албаараа дамжуулан өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн  иргэн “Т” гомдол гаргаад байсан юм.

Ингэхдээ "Т" нь 2019 онд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын гаргасан шийдвэрт 2020 оны нэгдүгээр сард гомдол гаргаж, тухайн үеийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн ажлын албаараа дамжуулан  хариу өгсөн байдаг.  Өмнө нь гаргасан энэ талаарх хариу тайлбарыг  дахин Ерөнхий шүүгч Д.Ганзориг  ажлын албаараа дамжуулан өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн иргэн "Т" гомдол гаргасан уг асуудлыг Цэц өнөөдөр /2022.03.28/ хэлэлцээд дээрх үүсгэсэн маргааныг хянан шалгах явцад цугларсан баримт болон Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны явцад маргагч талуудын тайлбар зэргээс үзэхэд энэхүү асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн маргааны шинжийг агуулаагүй тул хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэдгийг мэдээллээ.


Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дахь хэсгийг үндэслэн магадлал гаргах нь, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Монгол Улсын Үндсэн хуулийн 47.1 дэх хэсэгт Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Хоёр дахь хэсэгт ямар ч нөхцөлд шүүх байгууллага шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.

Гурав дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу байгуулна. 50 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг УДШ өөрөө хүчингүй болгоно гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай гуравдугаар тогтоолыг хүчингүй болгосугай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18