МАН: ОХУ, Украины дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна

Л.Бямбажав
2022/03/28

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.28/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт,  улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн ковидын араас Орос, Украйны дайны нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, нэлээн дэлгэрэнгүй ярилцсанаар тодорхой шийдвэрийг гаргасан. Сүүлийн үед олон улсын хурцадмал байдал нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг богино хугацаанд даван туулахад УИХ-аас тодорхой санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тухайлбал, Монгол Улсын хувьд экспорт, импорт хязгаарлагдмал хүрээнд байна. ОХУ, Украины дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. 

Ер нь олон улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд хурдацтайгаар өөрчлөгдсөөр байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад үнийн хөөрөгдөл, ам.долларын ханш, шатахууны үнэ болон төлбөрийн асуудлууд үүссээр байна. Олон улсын эдийн засгийн судлаачид энэ нөхцөл байдал цаашид удаан хугацаанд үргэлжлэх болов уу гэж дүгнэж байна. Тиймээс нэг удаа арга хэмжээ авч,  шуураад өнгөрөх асуудал биш, тодорхой хөтөлбөр чиглэл гаргах ёстой  гэсэн дүгнэлтийг хийлээ.

 Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулаад , УИХ-д хүргүүлэхээр боллоо.  

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын санаачилж, өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ нь орон сууцны газрыг оршин суугчдад эзэмшүүлэх тухай төсөл юм. Төслийг өнгөрсөн намрыг чуулганаар хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр байсан тул нэгтгэх үүднээс МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдлээ” гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18