ХӨГЖЛИЙН БАНК: Цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар 700 сая төгрөгийн зээл аваад мурьжээ

М.Төгөлдөр
2022/03/28

Хөгжлийн банкнаас гарсан зээл болгоны цаана эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүс байгаа нь явах тусам ил болсоор байна. Үүний нэг "Эрд хул" ХХК бөгөөд эзэмшигч болох Цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар нь Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын төрсөн дүү юм. Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар нь 2018 онд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээлийг өөрийн эзэмшил бүхий компаниар дамжуулан авсан нь ил болж, үүний дараа ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл энэ удаа түүний төрсөн дүү Хөгжлийн банкны зээлийг тойрсонгүй 700 сая төгрөгийн зээл авч амжжээ.

Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатар нь уул уурхайн чиглэл бүхий Эрд хул ХХК-иараа дамжуулан гурил үйлдвэрлэх нэрийдлээр 2017 онд Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 598 сая төгрөгийн зээлийн зөрчилтэй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь холбогдох байгууллагын шалгалтын дүнд ил болоод байгаа юм. Мөн зээл авахдаа ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалсан нь анхаарал татна.

Дашрамд дурдахад Д.Мөнхбаатар нь Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт Бүлгийн даргаар 2019 оныг дуустал ажиллаад, ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18