Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган эхэллээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшиж байна.
Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм. Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна