“Е-Mongolia” чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй гэв

Л.Бямбажав
2022/03/27

“Е-Mongolia” -ийн албан ёсны Фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллаж яаралтай “Disable” буюу идэвхгүй болгосон.

Энэ хугацаанд “e-Mongolia” хуудасны админ эрх рүү халдсан этгээд лого, cover зураг солихоос өөр үйлдэл хийгээгүй бөгөөд МETA компанийн тусламжтай бусад үйлдлийг зогсоож, хуудсаа шуурхай буцааж авсан болно. Энэ халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна.

Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн Фeйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний бусад платформууд халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байна.

Фейсбүүкийн албан ёсны хуудасны нэрийг 7 хоногт нэг удаа солих боломжтой байдаг бөгөөд энэ асуудлаар МETA компанийн Ази болон Европын багтай хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18