АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулгыг гэмт хэргүүдэд холбон бичсэн сонин тарааж эхэлжээ

Л.Бямбажав
2022/03/27

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн орон нутаг дахь уулзалтууд үргэлжилсээр байна. Энэ удаад АН-ын даргын сонгуульд  Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшиж буй. Нэр дэвшигчид өнөөдөр /2022.03.27/ Сэлэнгэ аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. Тэгвэл  нэр дэвшигч зөвхөн Х.Баттулгын тухай сөрөг бүхий  сонингийн материалыг өчигдрөөс эхлэн аймгуудад тарааж эхэлжээ. Ингэхдээ уг сонинг ил тод тараагаагүй бөгөөд айлуудын хашаа, хаалганд наах байдлаар тарааж байгаа аж. 

Нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс уг асуудлаар мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд тэрбээр АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй шалтгаанаа ийн тодотгосон. Тодруулбал,  "АН-аас гишүүн, сайд, Ерөнхийлөгч болж байсны хувьд намынхаа энэ үед өөрийнхөө хүчийг нэмэрлэе гэж үзээд  намын даргад өрсөлдөх шийдвэрээ гаргасан. Хэрэв би намын дарга болвол тамганыхаа асуудлыг нэн түрүүнд цэгцэлж, нэг тугийн дор байлгана. Ардчилсан үзэл бодолтой хувь хүн, хувьсгалчид, бусад намыг эгнээндээ нэгтгэн ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэсэн гурван зүйлийг баримталж байна" гэдгээ тэрбээр уулзалт бүр дээрээ намын гишүүддээ хэлж байгаа билээ. 

Уулзалтад ирсэн гишүүдийнх нь зүгээс  АН-ын нэг болгож, тамга тэмдгээ нэг талдаа цэгцэлж АН-ыг хүчтэй болгоорой гэдгийг хэлж байгаагаас гадна нэр дэвшигчдийг сурталчилгааныхаа хугацаанд шударга, ил тод өрсөлдөхийг захиж буй. 



Өнгөрөгч орон нутгийн сонгуульд 21 аймгаас 11-д нь АН ялалт байгуулж найман  аймагт дангаараа засаглаж байгаа. Мөн 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглаж байна.АН намын даргаа ирэх дөрөвдүгээр сарын 3- нд сонгож, улмаар дөрөвдүгээр сарын 7-ны өдөр намын Их хурлаараа батламжлах юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18