Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг цахимаар авдаг боллоо

Л.Бямбажав
2022/03/27

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулж байгаа.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-ны өдрөөс Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. Тодруулбал, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-д заасан 56 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх юм. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо immigration.gov.mn цахим сайтад хандан, “Албан болон хувийн хэргээр оршин суух” хэсэг рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Харин хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирж, оршин суух үнэмлэхээ хэвлүүлэн авах боломжтой.

Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 онд 23,012, 2020 онд 10,065, 2021 онд 16,574, 2022 оны эхний гурван сарын байдлаар 44,97 гадаадын иргэнд оршин суух сунгалтын үйлчилгээ үзүүлсэн. Тус үйлчилгээ цахимжсанаар дээрх тооны иргэд цахимаар үйлчилгээ авч, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэнэ.

 

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18