И-Монголиагийн фэйсбүүк пэйжийг гаднын иргэд хакерджээ

Л.Бямбажав
2022/03/27

Иргэд, ААН-д зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүлж, и монголио цахим үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Иргэдийн зүгээс ямар нэгэн чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг гар утаснаасаа шууд авч байгаад сайшаалтай буй. 

Гэвч өчигдөр 17 цагийн орчимд "e-mongolia" пэйж хуудас руу гаднын этгээдүүд халдаж, улмаар пэйж хуудсаа алджээ.  "e-mongolia" пэйж хаягийг NFT World Inc болгон өөрчилж, NFT-тэй холбоотой  хэд хэдэн мэдээлэл оруулсан байсныг  Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Фэйсбүүк компанид хандан, хүсэлт явуулснаар нэг цагийн дотор шуурхай ажиллаж тус пэйжээ буцаан авсан байна. 

Энэ тухай бид Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас тодруулахад " "e-Mongolia" пэйж руу өчигдөр  17.16 цагт гаднын этгээдүүд халдаж эхэлсэн. Бид халдлага эхэлсэн даруйд FB буюу meta компани руу шуурхай байдлаар мэдэгдсний дагуу тухайн компанийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн. Чат хэсэгт халдлага болохоос нь өмнө бид пэйжээ эргүүлэн авсан. Манай чатыг хариулдаг мэргэжилтний хэлж буйгаар, чат хэсэгт иргэдийн мэдээллийг хадгалаагүй, иргэдэд үйлчилгээ үзүүлж дуусмагцаа мэдээллийг устгадаг гэсэн. Энэ нь  зөвхөн пэйж хуудсанд гарсан халдлага буюу "e-mongolia" систем руу гарсан халдлага биш" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18