Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бичиг, баримтыг АТГ-т бүхээгтэй портер машинаар авч ирлээ

М.Төгөлдөр
2022/03/26

Төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт, экспорт, гангийн үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баримт, бичгүүдийг  өнөөдөр АТГ-т бүхээгтэй портер автомашинаар авчирсан байна. 

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК  Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг өөрсдөдөө менежментийн хувьчлалаар авсан байдаг. 

“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна.

Улмаар нэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүх тус компанийг үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн Банканд төлүүлэх шийдвэр гаргаад буй.

Монгол улсын анхны бөгөөд хамгийн том ган үйлдвэрлэгч компанид ийнхүү шалгалт орж байна. 

Уг үйлдвэр анх 1990 оны 04 сарын 14 өдрийн Сайд нарын Зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол болон Япон улсын засгийн газрын тогтоолоор Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь Баянгол,Төмөртэй, Төмөртолгой гэх 3 төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдаж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18