"Ч.Улаан гэдэг хүн малыг амьдаар нь гаргана гэж яриад улс төрийн карьер нь дуусч байсан шүү, З.Мэндсайхан сайд аа"

Л.Бямбажав
2022/03/25

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Малчдын гол орлого нь мах. Малыг амьдаар нь гаргах тухай асуудал яамны түвшинд яригдах боллоо. Ийм зүйл байхгүй шүү. Өмнө нь Ч.Улаан гэдэг хүн малыг амьдаар нь гаргах тухай яриад тэр хүний улс төрийн карьер нь дуусч байсан шүү. Хоёрдугаарт вакцин Туркээс авах боломж байна. Үүн дээр Туркийн Элчин сайдтай хамтарч ажиллаарай. Махны квот хүртээмжийн асуудал юм. Квотоос үүдэж авлига хээл хахуулийн асуудал гардаг шүү. Яамны хувьд усан боомтоор БНХАУ-ын хил рүү оруулах асуудлыг ГХЯ-тайгаа хамтраад ажил хэрэг болгомоор байна, ихэд хойрго хандаад байгаа. Маш олон байгууллага махны экспортод хяналт тавьж байна. Хилийн мэргэжлийн хяналтынхан гааль руу явсан. Гааль дээр дөрөвхөн хүн ажиллаж байна. Тэр дөрвөн хүн үйлдвэрүүдэд очиж ажиллах нь байтугай гэрчилгээ бичиж амжихгүй байх жишээний" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27