Г.Занданшатар: Бүхэл бүтэн яам айлын хашаа хороог засахад гаднаас зээл авна гэж бодохгүй байна

Л.Бямбажав
2022/03/25

Энэ долоо хоногт байнгын хороодын хуралдаанаар  Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийн хэлэлцээрийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд малын хашаа, хороог энэ том төслөөр санхүүжүүлэх гэж байна гэдгийг шүүмжилж улмаар Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй. 

Уг төслийн хүрээнд нийт 30 сая ам.долларын зээлийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бий болгох төсөлд зарцуулах аж. Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд хийгдэх ажлуудад малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэж тусгажээ. 

Тэгвэл уг төслийн талаар шүүмжлэл өрнөж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.03.25/ Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр  "Хашаа хорооны зээл авах гэж байна гэж баахан шуугиан дэгдлээ, гадаад дотоодгүй шүүмжлэл өрнөж байна. Бэлчээрийг хашаажуулж таримал ургамал тарих хашаажуулалтыг хэлж байгаа юм уу зөв хэлмээр байна. Тэгэхгүй бол хашаа хороонд зориулах зээл авч, Монгол Улсын гадаад өрийг нэмэх нь гэсэн буруу ойлголт нийгэмд өгчихлөө. Энэ нь дараа дараагийн хэлэлцүүлэгүүдэд хүндрэл учруулаад байна. Арай ч олон улсын байгууллага, бүхэл бүтэн яам айлын хашаа хороог засахад Азийн хөгжлийн банкны зээл авах гэж байгаа гэж бодохгүй байна. Нийгэмд эхлээд зөв мэдээллийг нь  өг.Үнэхээр ийм зориулалтын зээл авах гэж байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх эрх нь төсвийн зохицуулах нэгж дээр байгаа. Тэгвэл УИХ-аас чиглэл өгч  өөрчлүүлж болж байна. Энэ зээлийг зөв ашиглаж,  уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бий болгоход л зарцуулах шаардлагатай"  гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18