ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам: Шүүх Хөгжлийн банкны асуудалд нийгмийн сэтгэлзүйд автахгүйгээр шийдвэрээ гаргана

Л.Бямбажав
2022/03/25

Хэвлэлийн редакцууд нэгдэж, Хөгжлийн банкны асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд  шаардлага хүргүүллээ. Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс "Хөгжлийн банктай холбоотойгоор хэвлэлүүд нэгдэж үндсэн дөрвөн ажлыг хийхээр болсон. Хөгжлийн банктай холбогдсон МАН-ын эрх бүхий улс төрчидтэй хариуцлага тооцох шаардлагыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. 

Хоёрдугаарт, УИХ-ын дарга  Г.Зандашатартай уулзаж нээлттэй сонсголд хэвлэлийнхний оролцоог хангуулах талаар уулзалт хийсэн. Мөн Мягмар гаригт Улсын Ерөнхий прокурортой сэтгүүлчдийн төлөөлөл уулзсан билээ. Тэгвэл өнөөдөр /2022.03.25/ нэр бүхий сэтгүүлчид ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамтай уулзаж Хөгжлийн банкны хэргүүдийг олон нийтэд ил тод мэдээлэх, шүүх хурлуудыг телевизээр шууд дамжуулах асуудлаар уулзалт хийлээ. 

Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

Энэ талаар ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэхдээ тэрбээр "ШЕЗ үндсэндээ шүүхийн дарга биш. Бид хуульд заасан үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. ШЕЗ олон нийтээс нууж хаах юм байхгүй, энэ утгаараа сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Хөгжлийн банктай холбоотой 57 нэхэмжлэлийг шүүхийн хэмжээнд хүлээн авсан байна. 41 нэхэмжлэлд Иргэний хэрэг, бусад нь үндсэндээ шийдэгдээд давах шатны шүүх дээр явж байгаа. Ерөнхийдөө анхан шатны шүүх дээр Хөгжлийн банктай холбоотой 12 дээр Иргэний хэрэг үүсгэгдсэн гэсэн мэдээллийг авлаа. Үндсэндээ зээл олгосон компаниудад Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Цаг хугацааны хувьд сүүлийн гурван жилийг дамжсан нэхэмжлэлүүд байна. 

Захиргааны хэрэг дээр байсан гурван нэхэмжлэл шийдэгдсэн бол өнөөдрийн байдлаар шүүх дээр ирсэн хэрэг алга. Цагдан хорихтой холбоотой 12 хүсэлт ирснээс хоёроос нь татгалзаж, 10-ыг зөвшөөрч Хөгжлийн банктай холбоотой 10 хүн цагдан хоригдож байна гэлээ.

Мөн тэрбээр нийгэмд ямар байр суурьтай, хэн байхаас үл хамааран шүүх үйлчилнэ. Нийгмийн сэтгэлзүйд автахгүйгээр шүүх хуулийн дагуу бүх зүйлийг үнэлж, цэгнэж байж эцсийн шийдвэрийг гаргах учиртай" гэдгийг тодотгосон юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18