ХУУЛЬ: 100 грамм ундаа таван граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй

Л.Бямбажав
2022/03/23

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Б.Баярсайхан нарын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа. 


Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаанаас  үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 2/3 нь чихэртэй ундаа эзэлж байна. ЧИХРИЙН ХЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ 65 ХУВИЙГ ЧИХЭРЛЭГ УНДААНААС АВЧ БУЙ НЬ АСУУДЛЫН ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Мөн хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Ийм учраас өвдсөн, бусад эрхтэн системд өөрчлөлт өгсөн хойно нь эмчлэх бус түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг бууруулах нь иргэдэд ч эмнэлгүүдэд ч, эрүүл мэндийн салбарт ч тустай.  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд  татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог гэжээ. 2021 оны байдлаар Австрали, Камбож, Дани, Финланд, Их Британи, Чили, Мексик, АНУ зарим муж зэрэг дэлхийн 50 гаруй орнууд хэт чихэрлэг ундааны татварын төрөл бүрийн механизмыг ашиглан үр дүнд хүрч байна.  Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм.

 Хүүхэд багачууд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хэт чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх нь хамгийн зардал багатай, үр дүнтэй арга юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар хэт чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулсны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтойг тооцжээ.

Дүгнээд хэлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн асуудлын суурь шалтгааныг багасгах энэ өөрчлөлт хийх цаг болсон.  Хууль хэрэгжих хугацаа 2024 оны 1 сарын 1-ний өдөр гэсэн нь үндэсний үйлдвэрлэгчид чихэрлэг ундааны найрлага дахь чихрийн хэмжээг бууруулах, хүүхэд, багачууд, залуучуудын дунд эрүүл хэрэглээний сурталчилгаа, ойлголт өгөх боломж олгоно. Хууль хэрэгжсэнээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгох, эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилт, халдварт бус өвчин өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн нэгэн зорилго болох ба таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин, шүдний өвчлөл болон зүрх судас, даралт ихсэх зэрэг олон өвчний урьдал эрсдэлийг бууруулна. Бусад орны туршлагаас үзэхэд чихэрлэг ундааны хэрэглээг системтэй бууруулснаар 5-10 жилийн дараа эдгээр өвчнөөс шалтгаалсан эрүүл мэндийн салбарын зардлын дарамт буурна гэсэн төсөөлөлтэй байна.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18