Б.Ган-Очир: АН-ын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм


Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Өвөрхангай аймагт сурталчилгааны уулзалтаа хийлээ. Монгол орны төв цэг Өвөрхангай аймгийн Ардчилагчидтай уулзсан нэр дэвшигчдийн уулзалтын эхэнд тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир зарим мэдээлэлд хуулийн хүрээнд тайлбар хийлээ.

Тодруулбал: Тэрбээр “УИХ-ын сонгуульд бид 65 суудал алдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихсан мэт боловч нөгөө талд зовлон биднийг нэгтгэн, нягтруулж орон нутгийн сонгуульд 8 аймаг, 149 суманд дангаараа засаглаж байна. Хамгийн сүүлд Багийн даргын сонгуульд 55 хувийн амжилттай, Монгол орон даяар ялалт байгуулсан АН-ыг дарах гэж эрх баригчид их үзэж байна. Ийм нам дарагддаггүй. Ийм нам төрийн мөнгөн дээр биш, түмний итгэл, гишүүдийнхээ сэтгэл, ардчилал, Монголынхоо хувь заяан дээр байдаг нам .

Хүн харахад олон маргаан байгаа мэт боловч маш энгийн хэдхэн асуудал бий. Өнгөрсөн 2020 оны 12 сарын үед нам ялагдсаны дараа С.Эрдэнэ дарга маань буцаж амилж гарч ирлээ. Өөрийгөө АН-ын дарга гээд. Дарга байсан нь үнэн. Дарга гээд хүрээд ирэх 2021 оны 2 сарын 26-нд Дээд шүүхийн  9-р тогтоол гэж гарсан. Энэ тогтоол нь “С.Эрдэнийн УДШ-ийн цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээхээс татгалзлаа” гэж гарсан. Дараа нь 2021 оны 4 сарын 24-ны өдөр Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан болж дахин тогтоол гаргасан. Уг тогтоолд “ УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж 20 шүүгч шийдвэр гаргасан. Гэтэл С.Эрдэнэ шүүх дээр намайг бүртгэдэггүй юм бол АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж байж намын дарга болно гээд намын дүрмийг өөрчлөх хүсэлтийг  УДШ рүү дахин явуулсан. Энэ нь 2021 оны 10 сард юм. Уг хүсэлтийг авч хэлэлцсэн Улсын дээд шүүхийн 20 шүүгч шийдвэрээ “АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай” гэж  гаргасан юм.

ҮБХ-ны гишүүн З.Энхболд Дээд шүүхээс “ Цахим санд АН-ын даргаар С.Эрдэнэ гэж хүн байгаа юм уу, үгүй юм уу гэж лавлахад,  УДШ-ийн Тамгын газрын дарга Амардэлгэрээс “АН-ын даргаар бүртгэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзлаа” гэж хариу ирсэн. Ингээд даргагүй болчихлоо.

Яагаад УДШ дахин дахин татгалзаад байгаа юм. Нэг, АН 2020 оны УИХ-ын сонгуульд 65 суудлаар ялагдсан. АН-ын Үндсэн дүрмийн 3-ийн 10-аар ялагдуулсан дарга хариуцлагаа хүлээсэн. Хоёрт, тэгвэл тэр даргыг томилсон 2017 оны УДШ-ийн 1-р тогтоол өөрөө эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Ингээд 2020 оны 7-р сарын 24-ний өдөр ҮБХ-ны хурлаар С.Эрдэнэ даргыг намын даргаас чөлөөлсөн.  Намын дүрэмд намын дарга буруу шийдвэр гаргавал, намын дарга байхгүй бол ҮБХ өөрөө өөрийгөө зарлан хуралдуулдаг. ҮБХ-ны 200 гаруй гишүүн гарын үсгээ зураад онц их хурлыг зарлан, хуралдуулсан. Өвөрхангай аймгийн 19 сумаас төлөөлөгчид очсон. Онц их хурлаас 3 янзын хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Уг хүсэлтийг хэлэлцээд УДШ 38-р тогтоолоо гаргасан. Нэгт, Үндэсний бодлогын хороог нэг болгож шийдвэрлэсэн. АН-ын Улсын бүртгэлийн баримтууд болон хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн бичиг баримтуудыг тулгаж үзэхэд ҮБХ-ны гишүүд, 2017 оны 5-р сарын 6-ны өдрийн 7-р тогтоолын 389 гишүүний 58,9 хувь нь АН-ын онц их хурлыг зарлан хуралдуулахаар санал гаргасан нь тогтоогдлоо. Энэ нь АН-ын үндсэн дүрмийн 5.12-т заасантай нийцжээ.


Хоёрт, АН-ын улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Буянаагийн Ган-Очирыг Улсын бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл нийцжээ гэв.

Гуравт, Энэ онц их хуралдааныг хүлээн зөвшөөрлөө гэсэн. Ингэхээр бид нэг үндэсний бодлогын хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болж, онц их хурлаа хүлээн зөвшөөрүүлж чадсан.

Ингээд ҮБХ 3-р сард бодитоороо хуралдсан. Уг хурлаар 2022 оны 4-р сарын 7-ны АН-ын баярын өдрөөр  намын их хурлыг хуралдуулах, уг хурлаараа АН-ын даргыг ёсчлон батламжлах, мөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах шийдвэр гарсан.

Тэгэхээр бид  АН-ын дүрэмд заасны дагуу сонгууль явуулж нийт гишүүдээс олонхийн санал авсан даргыг 4-р сарын 7-ны өдөр батламжлах юм. Тийм учраас энэ сонгууль хууль ёсных юм. Энэ бол дүрмийн дагуу. Энэ сонгууль бол үндсэн хуулиар хамгаалагдсан. Ардчилсан үндсэн хуульд бид эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм. Энэ намын даргыг УДШ өөрийн үзэмжээрээ тавьдаггүй юм аа. Энэ намын даргыг АН-ын гишүүд өөрсдөө сонгоно. Хэрэв зээ энэ намын гишүүдээс сонгогдсон даргыг УДШ бүртгэдэггүй юм бол МУ-д шүүх ч байхгүй, хууль ч байхгүй гэсэн үг. Тэгвэл бид нар өөрсдөө очиж шударга ёсыг тогтооно гэсэн үг.  Гэхдээ УДШ-ийн өнөөдрийн байгаа баримтууд дээр ямар ч асуудал байхгүй. Энэ сонгууль хууль ёсных гэдгийг хэлье” гэсэн юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 17 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 20 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 20 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 21 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 22 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23