Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 60 хувьд хүргэнэ

М.Төгөлдөр
Өчигдөр

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин:

-Байгальд ээлтэй цахилгаан автобус оруулж ирэх тооцоо, судалгааг хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллалаа. Нийтийн тээврээс энэ жилдээ 569 автобус хасагдахаар байгаа. 2022-2024 оны хэмжээнд энэ тоо 1063-т хүрнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Нийтийн тээврийн газраас цахилгаан автобусны  угсраа, давхар, их багтаамжийн, дунд оврын автобус гэсэн дөрвөн чиглэлээр техник үзүүлэлтийг гаргаад байна. 

Цахилгаан автобус нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд, алслагдсан цэгүүд дээр цэнэглэгч байршуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож байгаа.  Энэ жилийн хувьд 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Цаашдаа нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутамд 124 чиглэлд 1432 автобус үйлчилгээнд гарч байж иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ.  Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2022 онд 60 хувьд, 2023 онд 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18