Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг иргэдэд нээлттэй танилцуулна

М.Төгөлдөр
Өчигдөр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.

Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.5 хувийн биелэлттэй байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. 2022 онд нийслэлийн хэмжээнд төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үүрэг өгсөн. Гуравдугаар сард нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө амжилттай биелж буй ч хоёрдугаар сарын хувьд Багахангай дүүргээс бусад дүүргийн төсвийн орлого тодорхой хувиар тасалдсан байна.

Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 441 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 295 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагджээ. Энэ ажил нийслэлийн хэмжээнд 66.8 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, чөлөөлсөн газарт тохижилтын ажил зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зам, замын барилга байгууламжийн трасст өртсөн 31 байршилд газар чөлөөлөхөөр болсон. Сургууль, цэцэрлэгийн 22, инженерийн шугам сүлжээний долоо, бусад 13 байршлын 73 хөрөнгө оруулалтын ажилд 2380 нэгж талбарын газрыг чөлөөлөх юм. Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна.  Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих боломж бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нэгдүгээр эгнээг таглан зогссон 2251 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үерийн далан суваг, гэр хорооллын гудамж, замын цэвэрлэгээ, хайс хашлага, хогны сав, сандал, хөшөө дурсгал угаах ажлуудыг амжилттай өрнүүлсэн. Шар усны үерээс сэргийлэх хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тодорхой байршилд халиа тошинг голдиролд оруулах, далан шуудуу татах зэрэг ажил хийсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18