Голомт банк МҮХАҮТ-тай хамтран жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Н.Мижидмаа
2022/03/19

Голомт банк Монголын үндэсний  Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Хамтран ажиллах санамж бичигбайгууллаа.  Хамтын ажиллагааны хүрээнд талууд  жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд голлон анхаарч, үе шаттай  ажлууд хийх юм. Жижиг, дунд үйлдвэрлэл нь аливаа  улс орны эдийн засагт, тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ажил эрхлэлтийн 40, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 77 хувь нь жижиг дунд үйлдвэрлэгч бөгөөд нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт ажиллаж байгаа юм. Уг салбарыг эрчимтэй дэмжсэнээр ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгах чухал ач холбогдолтой. 


Тиймээс Санамж бичгийн хүрээнд талууд  бизнесийн орчныг сайжруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн боловсролыг сайжруулах сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан ажиллах юм байна. 

Голомт банкны тухайд хувиараа бизнес эрхэлдэг бүсгүйчүүдийг байнга дэмжин ажилладаг бөгөөд  2021 онд бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох замаар үйл ажиллагааг нь дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарсан. Энэ үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Сүүлийн 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын сөрөг нөлөө жижиг дунд бизнес эрхлэгчид, ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хүнд туссан. Голомт банкны хувьд ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчдийн хийсэн бараа, бүтээгдэхүүн дээр таних тэмдэг байрлуулдаг жишиг олон улсад бий. Ингэж таниулж байж, тэдний бараа бүтээгдэхүүнийг хүмүүс илүү худалдан авч дэмжин, улмаар үйлдвэрлэл нь өргөжих боломжтой болдог. Тиймээс Голомт банк МҮХАҮТ-тай хамтраад энэ хүрээнд шат дараатайгаар олон ажил хийхээр зорьж байна” гэлээ. 


Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, кластер хөгжил болон тогтвортой санхүүжилтийг дэмжих, төрөл бүрийн материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг онлайн болон биет хэлбэрээр зохион байгуулах нь Санамж бичгийн хүрээнд хийх бас нэг гол ажил байх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18