Х.Баттулга: АН-аас гишүүн, сайд, Ерөнхийлөгч болж байсны хувьд намынхаа энэ үед л өөрийнхөө хүчийг нэмэрлэе гэж шийдсэн

Л.Бямбажав
2022/03/18

Ардчилсан намын  даргын сонгуульд нэр дэвшигчид  өнөөдөр /2022.03.18 /дөрөв дэх аймагтаа  ажиллаж байна. Тодруулбал, Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар Дорноговь аймгийн гишүүд, дэмжигчиддээ бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ дэвшүүлсэн нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Үүнд тэрбээр Дорноговь аймагт хийж буй уулзалтынхаа үеэр ийн тайлбар өглөө. Энэ тухай хэлсэн үгэндээ "АН-ын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. АН-аас гишүүн, сайд, Ерөнхийлөгч болж байсны хувьд намынхаа энэ үед өөрийнхөөө хүчийг нэмэрлэе гэж үзээд би намын даргад өрсөлдөх шийдвэрээ гаргасан. "Хэрэв би намын дарга болвол тамганыхаа асуудлыг нэн түрүүнд цэгцэлж, нэг тугийн дор байлгана. Ардчилсан үзэл бодолтой хувь хүн, хувьсгалчид, бусад намыг эгнээндээ нэгтгэн ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэсэн гурван зүйлийг баримталж байна.  Тамга тэмдгийн маргааныг цэгцэлж, эвлэлдэн нэгдснийхээ үндсэн дээр 2024 олонх болцгооё. Яаж эвлэлдэн нэгдэх вэ гэвэл би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар  улс төрийн үзэл баримтлал нэгтэй намуудыг нэгтгэж "Монгол ялна" гэсэн уриатайгаар оролцож тухайн үед УИХ-д  65 суудалтай байсан МАН-ын эсрэг эвлэлдэн нэгдэн ялалт байгуулсан.

 Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар 21 аймгаараа тойрч улс төрийн үзэл баримтлал нэгтэй намууд, бие даагчдыг нэгтгэж өнөөдөр найман аймагт АН засаг барьж байна. Өдгөө УИХ-д 62 суудал авч олонх болсон МАН улсын хэмжээнд нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нь хангалтгүй үзүүлэлт буюу шударга бус. Хэрвээ намууд эвлэлдэн нэгдэж чадвал бид 56 хувиас дээш хувиар сонгогчдын саналыг авч чадна гэсэн үг. Ингэж чадвал бид олон болно. Бидэнд суурь нь байна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18