АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Дорноговь аймагт ажиллаж, бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Л.Бямбажав
2022/03/18

 Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид ардчиллын салхи татуулсаар дорнын цэнхэр говь, Сайншанд хотод бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ удаад ардчиллыг дэмжигч гишүүд тус аймгийн Саран хөхөө театрын дээвэр дор хуран цугласан юм.Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж байгаа МУ-ын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нарыг ардчилсан намын гишүүд дэмжигчид халуун дотноор хүлээн авч, санал бодлоо нээлттэй солилцохдоо хөх судар түүхэн бичиг, ардчилсан намыг эвлүүлэн жолоодоорой гэсэн утга санааг илэрхийлэн хүлэг морины хазаар бэлэглэв.  


 Нэр дэвшигчдийн уулзалтад оролцсон Ардчилсан намын гишүүд дэмжигчид “Та хоёрын хэн нь ч сонгогдсон бай намаа нам шиг болгож хөл дээр нь зогсоож, хэт олонхдоо оодорсон  МАН-ын даварсан эрх баригчдийн увайгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй, АН-ынхаа анхан шатны хүмүүсээ дэмжих хэрэгтэй” гэсэн санал, хүсэлтийг илэрхийлж, үгээ хэлж байв.

 Одоо засаглаж буй МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 44 хувийн саналаар 62 суудал авч чадсан. Тэгвэл Ардчилсан нам энэ удаагийн намын даргын сонгуулиараа нийт сонгогчдын үлдсэн 56 хувийн саналыг ардчилсан намд эргүүлэн авчрах, ирэх сонгуульд ялж олонх болох үндэс суурийг тавьж буйгаараа чухал ач холбогдолтой гэж  нийт гишүүд дэмжигчид нь дүгнэж байна.

Ардчилсан нам нутгийн удирдлагын анхан дунд шатанд буюу 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглаж байна. Энэ ч үүднээс намын гишүүд дэмжигчдийн хувьд ч гэсэн анхан дунд шатанд эв нэгдлээ эрхэмлэн үзэл бодол нэгтэй байна.

 Ийнхүү Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дорноговь аймагт хийсэн уулзалт амжилттай өндөрлөж Говьсүмбэр аймгийн зүг хүлгийн жолоо заллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18