Б.Мөнхбаатар: Цемент үйлдвэрлэгчдийг үнээ 10 хувиар буулгахыг шаардахад Хөгжлийн банкны зээлийг зохицуулж өг гэж хариу өгсөн

Л.Бямбажав
2022/03/18

Цемент үйлдвэрлэгчид цементийн үнийг 26 орчим хувиар нэмэгдүүлсэн нь өнөөдөр барилгын салбарт хүндээр тусаад байна. Тиймээс уг асуудлын хүрээнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа. 

Асуудлыг гурван талаас нь авч үзэх хэрэгтэй.Нэгдүгээрт том утгаараа  дэлхий дахинд үүсч буй нөхцөл байдал, манай улсад барилгын материалын үйлдвэрлэл ямар түвшинд байгаа билээ, материалын түүхий эд, орц гаднаас хараат. Урд хөршийн хил хаалттай энэ үед арматурыг хойд хөршөөсөө татаж байгаа долоон компани бий. Тухайлбал, "Улаанбаатар менежмент" компани энэ жил 150 мянган тонн арматур татахаар төлөвлөсө. Монгол Улсын жилийн хэрэгцээ 300 мянган тонн байдаг. 150 мянган тонн арматурын 50 мянган тонн нь орж ирснээс дахин 30  мянган тонн арматур замдаа тээвэрлэгдэж байна. ОХУ-ын талаас хэдийгээр нөхцөл байдал нь хүнд байгаа ч гэлээ арматур нийлүүлэх сонирхолтой байгаа. Сүүлийн үед төлбөр, тооцоог шилжүүлэхэд асуудал үүсч байна.

Ямартай ч барилгын бүтээн байгуулалт эхлэх үед арматурын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талдаа цементийн үнэ өссөн. Сүүлийн хоёр жил цементийн үнэ тогтвортой байсан хэдий ч он гараад цемент үйлдвэрлэгчид үнээ огцом нэмсэн. Бид хэд хэдэн удаа уулзахад, гурван шалтгаанаар үнээ нэмсэн гэж тайлбарласан. 

Нэгдүгээрт, түүхий эд, түлш, тээвэр, гөлтгөнөтэй зэрэг түүхий эдийн холбоотой үнийн нэмэгдэл. Тухайлбал, Хөтөл болон Монполимет нүүрсээ Тавантолгойгоос зөөдөг. Түүхий эдээс хамаарсан үний өсөлт мөн үү гэдгийг тогтоохоор  ШӨХТГ-аас шалгалт хийсэн. Шалгалтаар түүхийн эдийн үнэ өссөн байна гэдгийг тогтоосон. 

Хоёрдугаарт шинээр Хөдөлмөрийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн ажилчдын уртын амралтыг 14 хоног болгосноор завсарт нь ажиллах хүмүүсийн цалингийн зардал илүү гарч байна.  Гуравдугаарт,  Хөтөл болон Монполимет, МАК гурав Хөгжлийн банкны асуудлыг  зохицуулж өгөөч гэдэг саналыг авьж байгаа. Манай яам тэдний Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг мэдэхгүй. Дунджаар цементийн үнэ 26 хувиар нэмэгдсэн. Үүний 10 хувийг нь буулга гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл өөдөөс дээрх тайлбаруудыг тавьдаг.

 Бид аль альдаа талдаа асуудлыг шийдвэрлэх гарц юу байна вэ гэдгийг дахин  ярилцахад тухайн дөрвөн компани эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж өгөөч гэсэн саналыг мөн тавьсан. Ямартай ч бид судална. Эдгээр компани 2021 онд ашигласан эрчим хүчнийхээ хэрэглээг өртгөөр нь тооцоод энэ онд хэдэн төгрөг байх уу гэдэг тооцооллыг ирүүлсэн. Хэрэв эрчим хүчний хэрэглээг нь төрөөс тэглэлээ гэж тооцвол 30 гаруй тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Хагас жилдээ 20 гаруй тэрбум төгрөг гарахаар байна. Аль болох шийдэхийн төлөө ямартай ч судалж байна. Мөн НӨАТ-аас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ талаар Сангийн сайдад уламжлахад цөөн хэдэн компанид зориулсан шийдвэр гаргах боломжгүй гэж хэлсэн.Төр засаг боломжгүй энэ хүнд үед дээрх дөрвөн компани тухайн үед зээл авчихаад өнөөдөр эх оронч байх хэрэгтэй гэдгээ хэлнэ" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18