Л.Энх-Амгалан: Л.Цэрэнбадам багш хүүхдийг нилээн хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа, багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй

Н.Мижидмаа
2022/03/17

Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн багш сурагчийнхаа гарыг цохьсон гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Энэ жилийг боловсролын салбарын ёс зүйн жил гэж зарласан. Өнгөрсөн сард сайддаа мэйл бичээрэй гэж эцэг эх, сурагчид, багш нараас санал авсан. Саналын 70 орчим хувь нь сургуулийн орчин дахь гадуурхалт, дээрэлхэлт гэх асуудлууд түлхүү ирсэн. Өчигдрийн асуудал гэлтгүй сургууль, цэцэрлэгт ийм асуудал болж байгаа. Энэ асуудлыг бид харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй. Цаашид бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавихгүй бол хүүхдийг зодож, загнадаг хуучирсан арга барилаараа сургаж байгаа дүр зураг байна. Нийт 30 жил багшилж байж хүүхэдтэй ийм зүй бусаар харьцсан. Үүнийг зөвтгөж яагаад ч болохгүй, хариуцлага тооцох ёстой.  Нэг талаасаа багш нар ачаалалтай ажиллаж  цалин өндөр авах ёстой гэж шаарддаг. Гэвч хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж байгаа ийм чухал ажил хийдэг учраас багш нараас үүрэг, хариуцлага шахаж, шаардаж ажиллана. Сэтгэл зүрхний боловсрол гэж яриад байгаа хүмүүнлэг боловсролыг хүүхдэд яаж олгохов гэдэгт багш нараа давтан сургах шаардлага байна. Багш нь сурагчаа зодсон гэх асуудалд нийгэмхоёр талд хуваагдчихсан байна. Зарим нь багшийг, зарим нь сурагчийг өмөөрч байна. Би бичлэгийг нь үзсэн, хүүхдийг зодсон. Зодох, зодохдоо бүр хүнд хэлбэрээр зодсон байна лээ. Тийм учраас сургуулийнх нь ёсзүйн зөвлөл хуралдаж багшийг ажлаас нь чөлөөлсөн. Багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашид гашуун ч гэсэн сургамж болох ёстой. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг ийм л харамсалтай зүйлүүд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18