Ц.Мөнхцэцэг: Хүүхдэд гар хүрэх огтоос байж болохгүй

Н.Мижидмаа
2022/03/17

Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн багш сурагчийнхаа гарыг цохьсон гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүчирхийлэл бол “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэдэг ойлголтыг хүүхдэд суулгах аюултай тул хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.97-р сургуулийн багшийн асуудлаар олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэ тухайд бодлого боловсруулагчийн хувьд байр сууриа хэлье.Багш хүүхдэд гарч хүрч болдог, энэ угаас байж ирсэн, гар хүрлээ гээд буруудсан юм байхгүй гэж үзэж огт болохгүй шүү. Хүүхдэд гар хүрэх огтоос байж болохгүй.Хүүхэд ингэж эцэг эх юмуу, багшдаа зодуулсан, үеийнхэндээ дээрэлхүүлснээс болж өөртөө итгэх чадвар нь унаж, чөлөөтэй сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгоно. Ер нь явж явж “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” юм байна гэдгийг тухайн хүүхэд, хамт олонд суулгах сөрөг үр дагавартай зүйл. Л.Энх-Амгалан сайд бид нар сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг санаачилга гаргаад эрдэмтэн судлаачид, хүний эрхийн зүтгэлтнүүд, иргэний нийгмийн төлөөлөл, БШУЯ, Боловсрлын ерөнхий газрын удирдлагуудтай Хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.Энэ хүрээнд хийсэн судалгаа, бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын төлөөлөлтэй уулзаж байхад багш нарын зүгээс зодох байдал их түгээмэл байгаа юм билээ. Тийм учраас үүнийг одоо таслан зогсоох нь зөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18