Мэндчилгээ

Н.Мижидмаа
2022/03/17

Монгол Улсын нийт иргэддээ болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний ахмад дайчид, зорилго нэгт албахаагчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна.
Бид орчин үеийн техник, технологийн ололт, шийдлийг цэргийн хэрэгт нэвтрүүлж Зэвсэгт хүчнийхээ инженер-техникийн ажилтнуудын хүчээр зарим төрлийн байлдааны болон хөнгөн хуягласан, тусгай зориулалтын техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон богино долгионы дунд чадлын радиостанцыг амжилттай зохион бүтээж, зэвсэглэлд хүлээн авлаа.
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 онд Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын барилга, Тавантолгой түлш ТӨҮГ-ын түүхий эдийг тээвэрлэх, Хөвсгөл нуурын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, Замын-Үүд боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн бүтээн байгуулалтад болон улс орон, нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Богдхан төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон бусад томоохон бүтээн байгуулалтын ажлуудад Зэвсэгт хүчний үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой юм.
Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, энхийг сахиулагчдын үйл хэргийг алдаршуулах, Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг шинээр бэлтгэж үүрэг гүйцэтгүүлэх зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байна.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд ивээх болтугай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18