Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр боллоо

Н.Мижидмаа
2022/03/17

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэдэлцүүлж Замын-Үүдийн боомтод чингэлэг тээвэр солилцох талбайг өргөтгөж, ачаа тээврийн эргэлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр боллоо

Эрээн-Замын-Үүдийн боомтод 3 сар саатаж бөөгнөрөл үүсээд байсан ачаа барааг Хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн нэгдүгээр сараас чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Энэ сарын 13-ны байдлаар 2531 автомашинаар 3221 чингэлэг бүхий 60.6 мянган тн, 84.2 сая ам.долларын үнэ бүхий ачаа бараа тээвэрлэгдэн ирээд байна.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор зам, барилга, уул уурхайн овор хэмжээ ихтэй ачаа барааг яаралтай татан авах асуудлыг шийдвэрлэх үүднээс талууд чингэлэг солилцох талбайгаа өргөтгөж, чингэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд буй.

Чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг 4 дүгээр сард талууд нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын тал Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талдаа 247м х 35м, 247м х 33м, 247м х 32м хэмжээтэй 3 хэсэг талбай буюу нийт 24700 ам метр талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг саадгүй татан авах нөхцөл бүрдэх юм.

Мөн Замын-Үүд боомтоор тээвэр хийдэг байсан жолооч, тээвэрчид зөвхөн Чингэлгээр тээвэр хийхийг эсэргүүцэн, чингэлэгтэй зэрэгцүүлэн хилийн бүсэд автомашин сольж тээвэрлэлт явуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавиад буй.
Шадар сайдын хувьд энэ
сарын 14-ний өдөр жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаанд тусгаарлах байр байгуулж, тээвэрлэлт хийх 50 жолоочийг тусгаарлан, чөлөөт бүсээс хилийн шугам хүртэл, хилийн шугам дээрх талбайгаас хилийн 3-р хаалт хүртэл Эрээн боомтоор нэвтрэх болон импортын ачаатай орж ирсэн автомашиныг жолоодох боломж нөхцөл бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлсний дагуу энэ асуудлыг Хятадын талд уламжлахаар тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 10 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04