Стандарт, шаардлага хангасан 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлнэ

М.Төгөлдөр
2022/03/16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар тэр дундаа хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсныг танилцууллаа.  

Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаанбуудайн нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хүнсний хангамж, аюулгүй байдал, улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, тариаланчдын борлуулалтыг дэмжих, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бий болгох юм. 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ДЭМЖИНЭ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газраар хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуульд өөрчлөлт орсноор газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдээс буюу уламжлалт бэлчээрийн малаас 0-10,000 хүртэлх төгрөгийн татвар авах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18