"Сод Монгол", "Макс Рөүд", "Голомт" банк зэрэг таван ААН зээлээ бүрэн төлж, дансаа хаажээ

М.Төгөлдөр
2022/03/16

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна.

2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд  нийт  104,420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26,218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61,597,484,474 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,605,052,024 төгрөг тус тус төлөгдөөд байна.

 

 

Үүнээс хэвийн зээлдэгчийн ангиллаас Сод монгол групп ХХК 3.6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1.0 тэрбум төгрөг, Голомт банк 0.3 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангилалтай Макс Рөүд ХХК 19.0 тэрбум төгрөг, Вояжер Минерал Ресурсес ХХК 3.6 тэрбум төгрөг нийт 27.6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, дээрх зээлдэгч нар зээлийн дансаа хаасан байна.

Хавсралтаар мэдээлж буй зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээлэл нь Хөгжлийн банкаас олгосон нийт зээл,  эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн мэдээлэл бөгөөд эдгээр нэр бүхий 61 зээлдэгчээс өөр зээлдэгч байхгүй болно.

 Монгол Улсын Хөгжлийн банк, Хэвлэл мэдээллийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18