Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ангийн багшдаа зодуулсан талаар түүний ээж цахим хуудастаа бичсэн юм. Тэрбээр "97 дугаар сургуулийн багш Цэрэнбадам шавь нараа зодсон байна. Миний охины гарыг ийм болгожээ. Гавьяат багш ийм зохисгүй үйлдэл гаргаж болох уу" хэмээн охиныхоо зодуулсан гарны зургийг өчигдөр /2022.03.15/ цахим орчинд оруулсан юм. Энэ талаар бид сургуулийн удирдлагуудаас тодруулахад "Камерийн бичлэгээр зодсон нь нотлогдсон учир багшийг ажлаас нь чөлөөлнө" гэдэг тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна