АН-ын даргын сунгаа эхэлж, Х.Баттулга, Ж.Батсуурь нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа

М.Төгөлдөр
2022/03/16

Ардчилсан намын даргын сунгаа дөрөвдүгээр сарын 6-нд болно. Тэгвэл өнөөдөр /2022.03.16/ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр "АН-ын даргын сонгуулийг ардчилалтай байх, сонгодог парламенттай байх уу, үгүй юу гэдэг утгаар харах хэрэгтэй. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг хэт олонхи буюу нэг нам дангаар сууж байна. Тиймээс энэ сонгууль маш чухал юм" хэмээн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэрээ онцолсон юм. 

Тэгвэл нэр дэвшигч Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад "Энэ удаагийн сонгууль АН-ыг эв нэгдэлтэй байлгахын тулд болж байна, үе үеийн ерөнхийлөгчид хоорондоо эв нэгдэлтэй байх учиртай, АН-ын даргын сонгуулийн үр дүнг Дээд шүүх хүлээн зөвшөөрөх ёстой, харин Хөгжлийн банкны зээлийг надтай холбох ямар ч үндэслэл байхгүй, олон зөвлөх бий, МоАХ-ын алга дарам газрыг 50 тэрбумаар барьцаалж зээл өгөх ямар ч тэнэг банк байхгүй. Бүтэн жил намайг гүтгэж, дайрч байна. Наад чинь бүгд гүтгэлэг" хэмээн хариулсан юм.

Харин нэр дэвшигч Ж.Батсуурь " Улс төрийн нэг нам монополь тогтоож байна. Бид бүхэн энийг засч, залруулах ёстой. Тиймээс би нэрээ дэвшүүлсэн.  Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам үндсэндээ ялж, олонхи болж байгаагүй. Тиймээс миний бие олонхи болж, ялахын төлөө зүтгэнэ. Ард түмний 60 орчим хувь нь биднийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18