МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хаалганы цаана Хөгжлийн банкны асуудлыг ярьжээ

Л.Бямбажав
2022/03/16

УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр /2022.03.15/ нээлтээ хийж, улмаар УИХ-ын чуулганы эхний хуралдаанаар үндэсний аюулгүй байдлын талаарх асуудлыг хаалттай хэлэлцсэн. 

Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хөгжлийн банкыг хэлэлцжээ. Тодруулбал улс төрийн өндөр  албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авч улмаар зээлээ төлөөгүй нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хөндсөн байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хүний, өөрийн нам гэж ялгаварлалгүйгээр хариуцлага тооцох нь зөв. Зээлээ төлсөн байлаа ч гэсэн хариуцлагаас мултрах ёсгүй гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлжээ. 

Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх “Вестерн Холд” ХХК-тай нэр холбогдож буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт  намынхаа Удирдах зөвлөлийн хуралдаанаар “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент бол хөгжлийн төсөл. Энэ төсөл баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах,  хэдэн зуун хүн ажил орлоготой, болгож буй  цементийн үйлдвэр баригдах ёстой. Энэ хүрээнд хийгдэж байгаа ашигтай төсөл. Харин авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг" гэж хэлжээ. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшингийн тухайд мөн Удирдах зөвлөлийн хурал дээрээ үг хэлж,  “Би Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан зургаан сарын хугацаандаа зээл олгоогүй. Гүйцэтгэх захирал дангаараа ямар ч зээл шийдэх боломжгүй байдаг. ТУЗ, зээлийн хороод нь шийддэг” гэж ярьсан байна. 

Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын хувьд "Хөгжлийн банкны чанаргүй зээл бол эрх барьж байгаа намын хувьд хоолой дээр тавьсан хутга болоод байна. Энэ зээлийг төлүүлэхгүй бол улсаараа дампуурах эрсдэл үүснэ. Эрх барьж байгаа намын хувьд онцгой анхаарал хандуулах ёстой. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар намаас гаргасан мэдэгдлээ ажил хэрэг болгохын төлөө ажиллана. Нийгэм ч шаардаж байна. Нийгмийн бухимдлыг хамгийн их төрүүлж буй энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй" гэж тэд хэлжээ. 

Үүнийг МАН-ын залуу гишүүд ч дэмжиж, хариуцлага тооцох нь зөв. Энгийн бизнес эрхлэгчдэд олдохгүй зээлийг албан тушаалаа ашиглаж авсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг Н.Учрал тэргүүтэй залуу гишүүд нь тодотгожээ. 

Сануулахад, МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн банкны асуудлаар С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Билэгт, А.Сүхбат нарын нарын найман хүнээс албан тайлбар авсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд өнөөдөр бороо орно 20 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27