Л.Халтар: Импортын ачааг тасалдуулахгүйн тулд БНХАУ-ын шаардлагыг хүлээж авахаас өөр арга байгаагүй

О.Шүрэнцэцэг
2022/03/15

 Сүүлийн өдрүүдэд тээвэрчид болон тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн.

Тус асуудалтай холбоотойгоор өчигдөр  Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох албаныхан тээвэрчдийн төлөөлөлтэй уулзсан.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Төр, засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн, дагаж байгаа тээвэрчид болон, тээвэрчдийн төлөөлөлд юун түрүүнд талархал илэрхийлэх нь зүйтэй. Задгай тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд удаа дараа тавьсан. Одоогоор БНХАУ-д цар тахлын онц дэглэм буураагүй, халдвар, хамгааллын дэглэм сахиж байна. Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдвэл дахин шинэ зохион байгуулалтад орох хүртэл 28 хоног орчим тээвэрлэлтийг зогсооно гэсэн хариу ирсэн. Цаашид хэр хугацаанд чингэлгээр тээвэрлэхийг бидний зүгээс тогтсон хугацаа хэлэх боломжгүй. Харин жолооч нартайгаа уялдаа холбоотой, үйл ажиллагаагаа нээлттэй ажиллахыг боломжит бүх хувилбараар дэмжинэ” хэмээн хэлэв.

Үүний дараа Зам,тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “БНХАУ-ын талаас манайд тавьсан шаардлага нь жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн тэг цэг дээрээс бараа, материалыг татаж авах горимд шилжихийг мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар импортын ачааг тасалдуулахгүйн тулд энэ шаардлагыг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Энд хэн нэг хүний хувийн ашиг сонирхол байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд задгай тээвэрлэлтийг явуулах боломж хомс байна. Шадар сайдын хэлсэнчлэн удаа дараа хүсэлт тавьсан. Тодорхой хариу өгөөгүй. Манай улс цар тахлын улаан түвшнээс шар түвшинд шилжсэн. Харин БНХАУ-ын хувьд энгийн горимд шилжээгүй байна. Сүүлийн хэд хоногт л гэхэд тус улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс харж болно. Бидний зүгээс хятад улс цар тахлын жирийн дэглэмд шилжвэл тээвэрлэлтийг хэвийн явуулах боломжтой гэж харж байна. Харин тэр болтол тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж, хэрхэн хуучин горимоор явуулах ямар боломж байна вэ гэдгийг судлан, санал, хүсэлтээ Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргэнэ” гэв.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 7 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 9 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 10 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 11 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 12 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 13 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22