Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны асуудал бол МАНАН бүлэглэлийн хулгай, дээрмүүдийн зах зух нь

Л.Бямбажав
2022/03/13

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сонинд өгсөн ярилцлагадаа дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр "Би нэг зүйлд их талархаж байна. Хөгжлийн банкны хууль бус асуудлыг ил тод болгож, олон нийтийн анхааралд оруулж ирсэн нь маш зөв. Гэхдээ үүнийг улстөржүүлж болохгүй. Харамсалтай нь, тэр чиг рүү явах гээд байх шиг. Үүнд танай, манай нам гэж хандаж болохгүй. Ингэж талцуулан, улстөржүүлснээр дундаас нь хулгайч, дээрэмчид л хождог. Чиний хэлсэнчлэн хүмүүсийн зарим нь санаатай, санаандгүй гүтгэж, гуйвуулан, зөвхөн манай Засгийн газарт наах гэж үзээд байгаа. Олон нийтэд үнэн, бодитой мэдээлэл хүргээгүй учраас баримт, нотолгоотойгоор тайлбарласан юм. Бараг 10 гаруй хоног тэр үеийн холбогдох баримт, материалыг сэргээн харж, судалж байж бэлдсэн. Хөгжлийн банкны асуудал бол МАНАН бүлэглэлийн хулгай, дээрмүүдийн зах зух нь. Өмнө нь УИХ, Бондын бодлогын зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлсэн, Монгол Улсад нэн шаардлагатай хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, олон хяналттай, зээлийн төлөлт сайн, актив нь зургаан их наяд төгрөгт хүрсэн, ашиг, орлогоороо топ 100 аж ахуйн нэгжийн эхний эгнээнд явж байсан банк өнөөдөр яагаад ийм их найдваргүй зээлтэй болсныг сайтар шалгах ёстой. Харин бүх бузар булайг АН руу чихэж, хаагаад, цаана нь жинхэнэ хулгайч нар нь ял завшиж үлддэг, өнөөх л банк дампууруулж, өөрсдийгөө цэвэрлэдэг муухай технологио МАНАН бүлэглэлийнхэн хэрэгжүүлэх вий гэх болгоомжлол бий. Хөгжлийн банк тойрсон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэе гэвэл УИХ түр хороо байгуулах хэрэгтэй.

Ажлын хэсэг гэхээр улстөржүүлээд, ажил хийдэггүйг бид олон удаа харсан. Харин түр хороо байгуулаад, зөвхөн УИХ-ын гишүүд нэг удаа биш, урт хугацаанд мэдлэг, чадвартай хөндлөнгийн шинжээч, аудитор, болдог бол гадаадын эксперт оруулан шалгаж, цэгцлэх ёстой. Түр хороо ажлын хэсгээс илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой. Ядаж л банкныхан, зээлдэгч, шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагынхныг сонсох боломжтой. Зээл нэг бүрээр нь олон нийтэд ил тод ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн албыг худалдсан “60 тэрбум”- ын хэрэг, ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэлтнүүд авсан шиг ганц, хоёр хүнээр туг тахисан болоод өнгөрөх вий. Манай Засгийн газрын үед “Бэрэн” зэрэг гурав, дөрвөн компани арматурын үйлдвэр барина гээд төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтад орсон. Үүнээс “Бэрэн”, “Мон-лаа” хоёр зээл авсан байдаг. Гэтэл 2017 онд “Бэрэн” компани олон сууцын хороолол барина гэхэд нь дахиад зээл өгсөн байна. Ингэхдээ өмнөх зээлээрээ арматурын үйлдвэрээ барьсан, эсэхийг шалгаагүйд нь итгэмээргүй. Хөгжлийн банк ажлаа хийх ёстой. ТУЗ-ийн хараат бус гишүүн гэх зарим хүн газар дээр нь очоод зээлүүдийн барьцаа болон ямар бүтээн байгуулалт хийсэн талаар лайв бичлэг хийж байгаа нь маш зөв. Ер нь Хөгжлийн банкны удирдлага, ТУЗ нь барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгосон бол хууль зөрчсөн хэрэг. Улстөрчид тэднийг шахаж зээл өгүүлсэн, нөлөөлсөн бол түүнийг нь ярих хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18