Өвөрхангай аймаг энэ онд 520 мянган мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ

Л.Бямбажав
2022/03/13

Өвөрхангай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулна. Үүний 520 мянгыг нь энэ онд тарьж, ургуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт, аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа.

10 жилийн дараа гэхэд төв, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га-гаар нэмэгдэж, нэг хүнд ногдох ногоон байгууламж 9-10 м.кв хүрнэ гэж тооцоолж байна. Арвайхээр, Хархорин суманд тус бүр 1,5 сая, бусад 17 сум тус бүр нэг сая мод тарихаар орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд авто болон төмөр замын гол шугамыг элсний нүүдлээс хамгаалах, газар тариалангийн бүс нутагт ойн зурвас байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болгох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр эдийн засгийн бусад салбартайгаа уялдуулсан цогц ажил хийхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Монгол Улс жилд 10 гаруй сая тарьц, суулгац бэлтгэдэг бөгөөд ойрын таван жилд 100 саяд хүргэх зорилт тавьсан. Өвөрхангай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн мод үржүүлгийн 11 газарт 15 нэр төрлийн 327 мянган орчим тарьц, суулгац байна.

2022-2024 онд шинээр мод үржүүлгийн газар байгуулах, хүчин чадлыг нь өргөтгөх, Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан суманд бүсчилсэн мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөжээ.

Өвөрхангай аймгийн нийт газар нутгийн 70 шахам хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа гарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18