Төрийн үйлчилгээг хялбаршуулахад бизнес процессын дахин загварчлалыг ашиглаж байна

М.Төгөлдөр
2022/03/12

Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Азийн сан, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд “Бизнес процессын дахин загварчлал” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг сургалтыг нээж “Азийн сан “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бизнес процессын дахин загварчлалын арга зүй нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал арга хэрэгсэл тул цагаа олсон сургалт болж байна” гэв.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлээс төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг хорооноос олгох, цахимжуулах гэх мэт олон ажил хийж байна. Эдгээр шинэчлэлийн ард бизнес процессын дахин загварчлал гэдэг арга хэрэгсэл ашиглагдаж байдаг. Энэхүү арга хэрэгсэл нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул дахин загварчлах замаар төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн аргачлал бий болгоход шаардлагатай байна. Ингэхийн тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хэлбэрт шилжих боломжийг өргөжүүлэх чиглэл бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан” гэдгийг онцоллоо.

Сургалтад НЗДТГ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “И-Монголиа” академи, “Аствишн”, “Ухаалаг шийдэл” ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдсан юм.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18