Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

М.Төгөлдөр
2022/03/12

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан тус тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 16 багийн 190 гаруй тамирчин хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив биелүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Алба хаагчид, баг тамирчид мэргэжлийн чиглэлтэй холбоотой 18 төрлийн даалгаврыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургуулилалтыг хийснээр алба хаагчид  маань бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил хэр байгаагаа мэдэж авдаг. Түүнчлэн анги, салбаруудын бэлтгэл, бэлэн байдал ямархуу түвшинд байгааг дүгнэдэг” хэмээв.

Ийнхүү Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тэргүүн байранд орлоо. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги орсон бол гуравдугаар байранд Аврах ангийн баг тамирчид шалгарав.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд завсардаад байсан тус тэмцээнийг 2004 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18