Жолооч нарын шаардлагаар Замын-Үүдийн онцгой дэглэм цуцлагдвал буцаад ачаа бараа хил дээр гацна

Л.Бямбажав
2022/03/11

БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосноор Замын-Үүд, Эрээний боомт хаагдаж өнөөдрийг хүртэл хилийн боомт хэвийн горимдоо ороогүй байна. Эрээн хот зөвхөн дотоод хөдөлгөөнөө арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс нээж эхэлмэгц Монголын талаас хоёр улсын хилийн ачаа тээврийг хэвийн явуулах хүсэлтийг удаа дараа Хятадын талд илэрхийлсэн. Улмаар Хятадын талаас манайд тавьсан ганц шаардлага нь “Жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихийг” мэдэгдсэн юм.Тиймээс Монгол Улсын Засгийн газар импортын ачаа барааг тасалдуулахгүйн тулд дээрх шаардлагыг хүлээн авсан. Улмаар туршилтын тээврийг явуулж энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  ачаа барааг хоёр улсын хилийн 0 цэг дээр үдээс өмнө Хятадын тал авчирч, манай талаас тухайн чингэлэг тээврийг тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлээд, түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар, орон нутгууд руу жолооч нар тээврээ хийх ийм зохицуулалтад орсон. 

Өдөрт 0  цэгээс 60 чингэлэг ачааг оруулж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг 54415 тонн ачааг татжээ. Мөн импортоор  482 шинэ машин орж ирсэн байна. 

Засгийн газрын 2022 нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар 04 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон нь дээрх зохицуулалттай холбоотой юм. Жолооч нарын зүгээс уг онцгой дэглэмийг цуцлахыг шаардаж “Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна” гэдгийг мэдэгдсэн. 

Гэвч Монголын талаас жолооч нарын тээврлэлтийг хориглоогүй бөгөөд Хятадын талаас тавьсан шаардлагад нийцүүлэн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгөөр импортын ачаа барааг татан авч байгаа юм.

Хэрэв жолооч нарын дээрх шаардлагыг хүлээн авч Замын-Үүд сумын онцгой дэглэмийг цуцалбал, Эрээний хил хаагдсан хугацаанд нэг ч импортын ачаа бараа Монгол руу орж ирээгүй тэр нөхцөл байдалдаа буцаад очно гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар ч онцолсон. Өөрөөр хэлбэл, импортын ачаа бараа өнгөрсөн өвлийнх шиг хил дээр гацна гэсэн үг.

Хятадын тал хил, боомтоо хэзээ хэвийн явуулж эхэлнэ тэр үед Монголын жолооч нар урьдын адил тээвэрлэлтээ явуулах нөхцөл бүрдэнэ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18