Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” арга хэмжээ

Н.Мижидмаа
2022/03/11

Улсын хэмжээнд 2021 оны байдлаар  0-18 насны 41,173 хүүхэд осол гэмтэлд орж Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд ирснээс Үүнээс зам тээврийн осолд 2,674,   түлэгдэлт 2,589, унаж бэртсэн 20,750 хүүхэд байна. 

Иймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.2, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.7.2 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хэн бүхэн орчны эрсдэлийг бууруулах хүрээнд шалгах, мэдээлэх, эрсдэлийг бууруулах, орчныг ээлтэй болгоход бодит оролцоо шаардлагатай байна.
Иймээс хүүхдийг орчны осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэгдүгээрт шалга” арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээ 2022 оны 03 сарын 11, 12, 13 өдрүүдэд зохион байгуулагдана.

Юу хийх вэ?
✅ Гэр орчны аюулгүй байдлыг үнэлэх;
✅ Амьдарч буй  орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлыг үнэлэх;
✅ Гэрээс сургууль хүрэх орчны аюулгүй байдлыг үнэлэх;
✅ Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах гадаад болон дотоод  орчинд хүүхдийн аюулгүй байдал талаас үнэлэх 

Хийгдэх ажил:
1. Гэр орчны аюулгүй байдлын үнэлгээг https://forms.gle/2Xrj3tU479yR... тус линкээр нэвтрэн үнэлгээг хийх. 

2. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээг эцэг эх, асран хамгаалагчид үнэлгээг хийж тодруулах. 
Үүнд
- Хашаа, байр, орцны орчин гэрэлтүүлэг байгаа эсэх
- Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
- Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
- Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх
- Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх
- Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх 
- Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх 
- Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх 

3. Хүүхдийнхээ гэрээс сургууль хүрэх орчны аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчид үнэлгээ хийж тодруулах. 
Үүнд:
- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
- Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх
- Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу  байгаа эсэх
- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
- Сургуулийн орчны талбай  хайс хашлага бүрэн бүтэн эсэх
- Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх
- Ил гарсан цахилгааны  галтай утас байгаа эсэхэд
- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэх

4. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийх. 
- Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй  эсэх
- Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
- Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
- Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур  байгаа эсэх
- Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх
- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
- Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх
- Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт  машин байрлуулдаг эсэх
- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэх

5. Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчил болоод зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудас олон нийтийн цахим сүлжээнд  байршуулж бусад эцэг эх, олон нийтийг уриалж ажиллах.

6. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах уриалах  

                            
Анхаарах:
Таны хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчлүүд илэрвэл зураг болон видеогоор баримтжуулж Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт [email protected]  хаягт илгээнэ үү.
Мөн зөрчлийн мэдээллийг дараах дугаарт холбогдож өгнө үү.
- Шуурхай мэдээллийн төв- 11310005
- Хүүхдийн тусламжийн 108 утас 
- Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв 1800-1200
- Хүүхдийнхээ аюулгүй байдлыг шалгасан тухайгаа #НЭГ_ДҮГЭЭРТ_ХҮҮХЭД #НЭГДҮГЭЭРТ_ШАЛГА  хаш таг ашиглан олон нийтийн цахим сүлжээнд байршуулж бусдадаа уриалж ажиллана уу.

#Нэгдүгээрт_Шалга


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 11 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04