ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны семинар болж байна

Н.Мижидмаа
2022/03/11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны сургалт семинар өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Семинарт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, харьяа байгууллагын дарга, захирал болон нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож байна.

Сургалт семинарын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн онд салбарт хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, энэ онд анхаарах асуудлуудын талаар танилцууллаа. 

"Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31.8 хувийг бүрдүүлж, экспортын орлогын 5.2 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж, нийт үйлдвэрлэл жилээс жилд өсөж байна.

2021 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар  хэлэлцүүлэн батлуулсан.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар салбарын тулгамдсан 90 гаруй асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн нь салбарын нийт бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд багагүй өөрчлөлтийг авчирсан гэж дүгнэж байгаа"-гаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ. 

Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож байгаа нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар орон нутагтаа тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, салбарын сайдтай харилцан санал солилцов.

 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ХХААХҮ-ийн салбарт 2022 онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажлын талаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нэгдсэн мэдээлэл өгсөн юм. Шинэ сэргэлтийн бодлогод үндсэн зургаан багц арга хэмжээ багтаж буй бөгөөд хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт нь ХХААХҮ-ийн салбарт илүү хамаарч байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18