"Говь" ХК-ийг анхаарал хандуулах зээлийн ангилалд оруулжээ

Л.Бямбажав
2022/03/10

"Говь" ХК  2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр Хөгжлийн банкнаас 82 тэрбум төгрөгийн зээл авч, нийт үлдэгдэл өнөөдрийн байдлаар  76.5 тэрбум төгрөг байна. Тус компани Хөгжлийн банкны хэвийн зээлдэгчдийн жагсаалтад багтаж байсан боловч үндсэн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлт үүссэн тул анхаарал хандуулах зээлийн ангилал руу шилжжээ. 

Зээл төлөлт 90 хүртэл хоногийн хэтрэлттэй тохиолдолд зээлийн мэдээллийн сангийн анхаарал хандуулах ангилалд оруулдаг.

Түүнчлэн "Говь" ХК зээл авахдаа 367 мянган кг ноолуурыг 18 тэрбум төгрөгөөр үнэлж,  мөн ирээдүйд бий болох 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалсан байна. Тус компанийн барьцаа хөрөнгийг дахин үнэлэхэд барьцаа хөрөнгийн чанар 2 дахин буурсан гэж үзжээ.

Хөгжлийн банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг. Харин үүнээс 55.4% буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлдэгчдийн гарт орсон байгаа юм. Өнөөдрийн байдлаар чанаргүй зээлдэгчид нийтдээ 78 орчим тэрбум төгрөгийг эргэн төлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18