Өнөөдрөөс эхлэн АИ-92 шатахуун литр тутамд 100 төгрөгөөр нэмэгджээ. Энэ талаар бид АМГТГ-аас тодруулахад, "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнтэй холбоотой" гэдгийг хэлж буй.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр, зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна